Дэлхийн түүхэнд энэ өдөр 04-18

796 оны энэ өдөр Нортумбрийн (эртний Англи) хаан I Этельред бүлэг хуйвалдагчийн гарт алуулжээ.

1518 оны энэ өдөр Бона Сфоца Польшийн хаан Зигмундын эхнэрийн хувьд хатан хаанд өргөмжлөгджээ.

1669 оны энэ өдөр  Энэтхэгийн удирдагч  Их Моголын удмын хаан Аурангзеб  хиндү сүмүүдийг газартай тэгшлэхийг тушаажээ.

1790 оны энэ өдөр  Оросын эзэн хааны арми Керникосын тулалдаанд Шведийн армид бут цохиулжээ.

1846 оны энэ өдөр цахилгаан холбооны аппаратыг зохион бүтээжээ.

1847 оны энэ өдөр Америк- Мексикийн дайныг  шийдвэрлэсэн  Серро-Гордогийн дэргэдэх тулалдаан эхэлжээ.

1853 оны энэ өдөр Азийн анхны төмөр зам (Бомбей- Тааны)  чиглэлийн ашиглатад оржээ.

1902 оны энэ өдөр гэмт хэрэгтнийг тогтооход анх  удаа   хурууны хээг ашиглажээ.

1909 оны энэ өдөр Ромын хамба лам Жанна Д Аркийг  гэгээнтэнд тодруулжээ.

1923 оны энэ өдөр Египетын Үндсэн хууль батлагджээ.

1925 оны энэ өдөр Олон улсын радио сонирхогчдын холбоо байгуулагджээ.

1927 оны энэ өдөр хиймэл амьсгалын аппаратыг зохион бүтээжээ.

1927 оны энэ өдөр Чан Кай Ши Түр засгийн газар байгуулжээ.

1934 оны энэ өдөр АНУ-ын Техас мужид анхны автомат угаалгын газар нээгджээ.

1942 оны энэ өдөр Америкийн агаарын хүчин Токиог бөмбөгдөж эхэлжээ.

1945 оны энэ өдөр Дэлхийн 2дайны Рурын ажиллагаа дуусгавар болжээ.

1946 оны энэ өдөр Женев хотод НҮБ байгуулагдсантай холбогдон Үндэстнүүдийн Лиг татан буугджээ.

1949 оны энэ өдөр  Ирланд Британи улсын бүрэлдэхүүнээс гаран Бүгд найрамдах улс болон тунхагдлагджээ.

1951 оны энэ өдөр Европын нүүрс, гангийн нэгдэл байгуулагджээ.

1954 оны энэ өдөр Насер хурандаа Египетын Ерөнхий сайд болжээ.

1955 оны энэ өдөр Ази, Африкийн 29 орны төрийн тэргүүн нарын Бандунгийн бага хурал эхэлжээ.

1961 оны энэ өдөр дипломат харилцааны тухай Венийн тунхаг батлагджээ.

1988 оны энэ өдөр АНУ-ын Агаарын хүчин Ираны эсрэг  байлдааны үйл ажиллагаа явуулж ээ.

1996 оны энэ өдөр Ливаны Кана хот дахь НҮБ-ын  энхийн  хүчний байр руу Израилийн  их буучид гал нээсний улмаас цогцолборт хорогдож байсан 800 жирийн иргэдийн 106 нь нас баржээ.

2007 оны энэ өдөр Багдад цуврал дэлбэрэлт гарч 198 хүн амь үрэгдэж, 251 хүн шархаджээ.

2018 оны энэ өдөр Свазилендийн хаан III Мсвати улсынхаа нэрийг Эсватини болгон сольжээ.    


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)