Дэлхийн түүхэнд энэ өдөр 04-17

1080 оны энэ өдөр  Данийн хаан ширээнд IV Канут заларчээ. Тэрээр хожим гэгээнтнээр тодорсон анхны Дани хүн болно.

1421 оны энэ өдөр Голландын Дорт хотод далан нурж далайн ус ойролцоогоор 100 мянган хүний амийг авч оджээ.

1492 оны энэ өдөр Христофер Колумб Энэтхэг хүрэх шинэ зам нээнэ гэсэн амлалт өгч Испанитай гэрээ байгуулжээ.

1607 оны энэ өдөр 21 настай Жан Дю Плесси Де Ришелье  Францын хамба ламад өргөмжлөгджээ.

1610 оны энэ өдөр Английн аялагч, судлаач  Генри Гудзон өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Гудзоны  хойгийг нээсэн аялалдаа гарчээ.

1722 оны энэ өдөр Оросын хаан I Петр  сахал тавьсан хүн жилд 50 рублийн татавар төлөх зарлиг гаргажээ.

1790 оны энэ өдөр АНУ-ыг үндэслэн байгуулагчдын нэг, тус улсын тусгаар тогтнолын тунхгийг зохиосон улс төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, зохион бүтээгч Бенжамин Франклин нас баржээ.

1824 оны энэ өдөр  Хойд Америкийн нутаг дэвсгэрийн Оросын эзэмшлийн хил хязгаарыг тогтоох Орос-Америкийн гэрээ батлагджээ.

1839 оны энэ өдөр Төв Америкийн орнуудын холбоо задарсны дараа Гватемал улс бий болжээ.

1856 оны энэ өдөр Квебек хот Канадын нийслэл болжээ.

1861 оны энэ өдөр Виржин муж  АНУ-с тусгаарлах шийдвэр гаргажээ.

1869 оны энэ өдөр  Германы  сэтгэн бодогч, гүн ухаантан, хөгжмийн зохиолч Фридрих Ницше Пруссийн иргэншлээс татгалзжээ. Тэрээр цаашид иргэншилгүй нэгэн болно.

1875 оны энэ өдөр Британийн армийн хурандаа снукер бильярдыг зохиожээ.

1895 оны энэ өдөр Симоносекийн гэрээ байгуулагдаж  Япон-Хятадын дайн дуусгавар болжээ.

1912 оны энэ өдөр Орост  Ленскийн алтны уурхайн ажилчдын эсэргүүцлийн жагсаал руу цэргүүд гал нээн 500 гаруй хүн үхэж, шархаджээ.

1919 оны энэ өдөр Франц улс найман цагийн хөдөлмөрийн хуультай болжээ.

1924 оны энэ өдөр Холливудын “Metro-Golden-Mayer” кинокомпани байгуулагджээ.

1941 оны энэ өдөр Югославын арми фашистуудад бууж өгөх актад гарын үсэг зуржээ.

1942 оны энэ өдөр Францын генерал Анри Жиро  дэлхийн хамгийн хатуу чанга шоронд тооцогддог “Саксоны Бастилээс” оргожээ.

1964 оны энэ өдөр анхны “Форд-Мустанг” машин үйлдвэрээс гарчээ.

1971 оны энэ өдөр Бангладеш Ард улс байгуулагджээ.

1975 оны энэ өдөр Камбожийн иргэний дайнд улаан кхмерууд нийслэл Пномпень хотыг эзэлжээ.

1978 оны энэ өдөр Афганистанд коммунист төрийн эргэлт гарчээ.

1980 оны энэ өдөр  Өмнөд Родез Зимбабве улс болжээ.

1982 оны энэ өдөр  Английн хатан хаан II Елизавета Канадыг бүрэн тусгаар улс хэмээн тунхаглажээ.

1993 оны энэ өдөр Чечений Ерөнхийлөгч Жохар Дудаев парламентыг тарааж ерөнхийлөгчийн засаглал тогтоожээ.

2006 оны энэ өдөр палестины амиа золиослогч Тель–Авивын нэгэн зоогийн газар бөмбөг тэслэн 11 хүнийг алж, 70 гаруй хүнийг шархдуулжээ.

2014 оны энэ өдөр НАСА-ийн телескоп Дэлхийн хэмжээний гараг нээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)