Дэлхийн түүхэнд энэ өдөр /04-13/

Дөрөвдүгээр сарын 13-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тохиолдсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

  • 1111 онд Ариун Ромын эзэнт гүрийн хаан ширээнд V Хенри суув.
  • 1204 онд Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтнууд Константинополь хотыг эзлэн авч, улмаар Византийн эзэнт гүрэн мөхжээ.
  • 1613 онд Английн тэнгисийн цэргийн офицер Самуэль Арголл одоогийн Виржиниа мужийн уугуул омгийн гүнж Покахонтасыг барьцаалав.
  • 1829 онд Английн парламент хэлэлцээд Ромын Католик шашинтнуудын санал өгөх эрхийг хуульчлав.
  • 1870 онд АНУ-ын Нью-Йорк хотод Метрополитан дүрслэх урлагийн музей үүдээ нээжээ.
  • 1873 онд АНУ-ын Луйзана мужийн Колфакс хотод бүгд найрамдахын цэргүүд хар арьст 60 хүнийг зүй бусаар хороов.
  • 1843 онд АНУ-ын суут ерөнхийлөгч Томас Жефферсоны мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Вашингтон хотод Жефферсоны дурсгалын цогцолборыг босгожээ.
  • 1964 онд Академийн наадмын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хар арьст Сидней Пойтиер "Лиллигийн ар тал" кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж уг шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.
  • 1987 онд Португал болон БНХАУ-ын хооронд гэрээ байгуулж, Макаог 1999-нд Хятадын талд эгүүлэн өгөхөөр болжээ.
  • 1997 онд Гольфийн Мастеруудын цувралд Америкийн гольфчин Тайгер Вүүдс түрүүлж, уг тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.
  • 2017 онд Афганистан улсын Нангархар сууринд АНУ-ын арми бөмбөг дэлбэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)