Дэлхийн түүхэнд энэ өдөр 03-18

37 оны энэ өдөр Ромын эзэн хааны сэнтийд Калигула заларчээ.    

1229 оны энэ өдөр загалмайтнууд Иерусалимын вант улсыг байгуулжээ.

1241 оны энэ өдөр Монголын цэрэг Польший армийг бут цохин Европыг үргэлжлүүлэн эзэлжээ.

1584 оны энэ өдөр Оросын хаан IV Иван (Догшин Иван) нас барж  түүний оюун ухааны хомстолтой хүү I Федор хаанд өргөмжлөгдсөн ч засгийн эрх Борис Годуновын гарт шилжжээ.

1596 оны энэ өдөр III Сигизмунд хаан Польшийн нийслэлийг Краковаас Варшав руу шилжүүлжээ.

1813 энэ өдөр АНУ-д нүүрхсний хий гаргадаг төхөөрөмж бүтээжээ.

1839 оны энэ өдөр Хятадын эзэн хаан гадаадын худалдааны компаниудыг тус улсад хар тамхи оруулахыг хоригложээ.  

1850 оны энэ өдөр санхүүгийн “American Express” компани байгуулагджээ

1856 оны энэ өдөр Орос, Франц,Их Британи, Турк улс оролцсон Крымийн дайн дуусжээ

1867 оны энэ өдөр  Орос болон Япон улс Сахалины хүн ард суурьшиж эзэмшээгүй нутаг дэвсгэрийг хоёр улс ижил эрхтэй эзэмших  гэрээнд гарын үсэг зуржээ.

1871 оны энэ өдөр Парисын коммун байгуулагджээ

1892 оны энэ өдөр шилдэг хоккейн багт олгодог  “Стэнлийн цом” шагнал бий болжээ.

1898 оны энэ өдөр Германы инженер Рудольф Дизель дотоод шаталтын хөдөлгүүрийг нээжээ.

1900 оны энэ өдөр Голландын хөл бөмбөгийн “Аякс” баг байгуулагджээ

1917 оны энэ өдөр Оросын сүүлчийн хаан II Николайг большевикууд баривчилжээ.

1918 оны энэ өдөр Антанты орнууд  Орос –Германы хоорондох Брестийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.

1921 оны энэ өдөр Монгол ардын журамт цэрэг  Алтанбулаг хотыг гамингуудаас чөлөөлжээ.

1922 оны энэ өдөр Энэтхэгийн удирдагч Махатма Гандийг олон түмнийг турхирсан хэрэгт буруутган шоронд хорьжээ.

1925 оны энэ өдөр АНУ-д  асар хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 695 хүн нас барж, 2027 хүн гэмтэж бэртжээ. 

1926 оны энэ өдөр Бээжинд эсэргүүцлийн тайван жагсаалын эсрэг гал нээжээ.

1933 оны энэ өдөр Германд еврей гаралтай эмч нарыг мэргэжлээрээ ажиллахыг хоригложээ.

1933 оны энэ өдөр Мюнхений гэрээний үр дүнд Унгар улс өмнөд Словак болон Закарпатын Украиныг эзэлжээ.

1945 оны энэ өдөр  Японы Засгийн газар сургуулиудыг хаан зургаагаас дээш насны бүх хүүхдийг цэргийн албанд татжээ.

1946 оны энэ өдөр Дэлхийн банк үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

1949 оны энэ өдөр НАТО байгуулагджээ.

1958 оны энэ өдөр П.Чайковскийн нэрэмжит Олон улсын хөгжимчдийн анхны конкурс нээгджээ.

1962 оны энэ өдөр  Франц-Алжирын дайн төгсгөл болж Алжир тусгаар тогтнолоо олж авчээ.

1965 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын нисгэгч Алексей Леонов хүн төрөлхтний түүхэнд анх удаа задгай сансарт гарчээ.

1970 оны энэ өдөр Камбожид хан хүү Нородом Сианукийн засгийн эрхийг хураажээ.

1974 оны энэ өдөр ОПЕК-ийн ихэнх улс АНУ, Япон болон Европ орнуудад тавьсан газрын тосны хоригийг цуцалжээ. Эл хориг нь дэлхийн газрын тосны хамгийн анхны бөгөөд хамгийн хүнд хямралын шалтгаан болсон аж.

1977 оны энэ өдөр Конго улсын Ерөнхийлөгч Марьен Нгуаби алуулжээ.

1978 Пакистаны Ерөнхий сайд асан Зульфикар Али Бхутто цаазаар алах ял авчээ.

1980 оны энэ өдөр “Плисецк” сансрын хөлгийн хөөргөлтийн талбайд “Восток-2М”  хөлөг дэлбэрчээ. 48 хүн нас барж, олон тооны хүн гэтсэн аж.

1987 оны энэ өдөр Австралийн цөмийн судалгааны төвд гал түймэр гарч цацраг идэвхт бодис гадагшилжээ

1992 оны энэ өдөр Финляндын парламент Европын Холбоонд элсэхийг дэмжжээ.

1999 оны энэ өдөр Югослав улс Рамбуйеийн хэлэлцээрээр  Косовогийн мөргөлдөөнийг энхийн аргаар шийдэхээс татгалзжээ.

2014 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  Крымын эрх баригчидтай тус хойгийг  ОХУ-ын  бүрэлдэхүүн хэсэг гэдгийг баталсан гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан  Холбооны Зөвлөлийн хоёр танхимд (Холбооны зөвөл, Төрийн Дум) ханджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)