Дэлхийн түүхэнд энэ өдөр 03-16

870 оны энэ өдөр Болгарт Ортодокс сүм батлагджээ.

934 оны энэ өдөр Мэн Шижянь Хожуу Шу улсыг (Хятад) байгуулж өөрийгөө эзэн хаанаар нь зарлажээ.

1521 оны энэ өдөр Португалийн аялагч Фернан Магеллан анхны аяллаараа Филиппиний эрэг хүрчээ.

1660 оны энэ өдөр Английн Урт парламент 20 жил хуралдсаны эцэст татан буугджээ.

1792 оны энэ өдөр Шведийн хаан III Густав буудуулжээ. Тэрбээр 3-р сарын 29-нд нас барна.

1815 оны ээ өдөр Хунтайж Виллем өөрийгөө Нидерландын Нэгдсэн Вант улсын хаанаар тунхаглажээ.

1831 оны энэ өдөр Виктор Гюгогийн “Дарь Эхийн сүм” роман хэвлэгдэн гарчээ.

1917 оны энэ өдөр гоо сайхны “Maybelline” компани анхны өдөр тутам хэрэглэх сормуусны будаг гаргажээ.

1917 оны энэ өдөр Оросын эзэн хаан Михаил Александрович хаан ширээнээсээ татгалзан эрх мэдлийг Түр засгийн газарт шилүүлжээ.

1924 оны энэ өдөр Ромын хэлэлцээ ёсоор Итали Фиумэг өөрийн бүрэлдэхүүн хэсэг болгожээ.

1926 оны энэ өдөр Америкийн инженер Роберт Годдард анхны шингэн түлшний пуужингийн туршилтыг амжилттай хийжээ.

1935 оны энэ өдөр Германд бүх нийтийн цэрэг татлаг зарласнаар Версалийн гэрээний нөхцөлийг ноцтой зөрчжээ.

1945 оны энэ өдөр Их Британийн хатан хаан нисэх хүчин Германы Дрезден хотыг бөмбөгдөн 20 минутын дотор хотын 90%-ийг устгажээ. 5 мянга орчим энгийн иргэд амь үрэгджээ.

1962 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Никита Хрущёв тус улс тив алгасагч пуужинтай гэдгийг мэдэгджээ.

1963 оны энэ өдөр Балид галт уул дэлбэрч дор хаяж 1700 хүн амь үрэгджээ.

1976 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Харольд Уилсон хувийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорчээ.

1977 оны энэ өдөр Ливийн сөрөг хүчний цэргийн удирдагч Камал Жумблаттыг алжээ.

1978 оны энэ өдөр Италийн Ерөнхий асан Альдо Морог хулгайлан барьцуулжээ. (Тэрбээр хожим барьцаалагчдийн гарт амь үрэгдэнэ)

1979 оны энэ өдөр Хятад-Вьетнамын зэвсэгт мөргөлдөөн дуусжээ.

1988 оны ээ өдөр Иран-Иракийн дайны үеэр Иракийн нисэх хүчнийхэн Халабжа хотод химийн довтолгоо хийжээ. Мянга гаруй энгийн иргэд нас баржээ.

1995 оны энэ өдөр ОХУ, Арменийн хооронд хийсэн гэрээний дагуу Оросын цэргийн хүчин Арменд үлдэх болжээ.

2001 оны энэ өдөр Хятадын Шизяжуан хотод дараалан гарсан халдлагын (дэлбэрэлт) улмаас 108 хүн амь үрэгдэж, 38 хүн шархаджээ.

2014 оны энэ өдөр Украины бүрэлдэхүүн хэсэн байсан Крымийн автономит нутагт болсон бүх нийтийн санал асуулгын үр дүнд тус нутаг ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)