Дэлхийн түүхэнд энэ өдөр 03-15

44 оны энэ өдөр Ромын эзэн хаан, дарангуйлагч Юлий Цезарь бүлэг сенаторудад алуулжээ.

1493 оны энэ өдөр Колумб анхны аяллаас Испанид эргэн ирэхдээ Европт анхны индиан хүмүүсийг авчирчээ.

1564 оны энэ өдөр Моголын хаан Акбар ард түмнээ албан татвараас чөлөөлжээ.

1867 оны энэ өдөр Австри болон Унгар улс нэгдэн Австри-Унгарын эзэнт гүрэн болжээ.

1874 оны энэ өдөр Кочинчинад Францын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн Сайгоны гэрээ байгуулагджээ.

1888 оны энэ өдөр Англи-Төвдийн дайн эхэлжээ.

1892 оны энэ өдөр Хөл бөмбөгийн “Ливерпуль” баг байгуулагджээ.

1892 оны энэ өдөр Америкийн инженер Жесс Рено урсдаг шат зохион бүтээжээ.

1895 оны энэ өдөр Японы уламжлалт синто шашны хамгийн том Хэйан сүм нээгджээ.

1906 оны энэ өдөр “Ролл-Ройс” компани байгуулагджээ.

1907 оны энэ өдөр Финляндын парламентад дэлхийд анх удаа эмэгтэй хүн сонгогджээ.

1917 оны энэ өдөр Оросын хаан II Николай хаан ширээнээс татгалзсанаар 304 жилийн Романовынхны хаанчлалыг дуусгажээ.

1921 оны энэ өдөр Османы эзэнт гүрний түшмэл асан Талаат-паша Берлин хотод 23 настай армен залууд алуулжээ. Талаат-пашат армен үндэстнийг үйл олноор нь хөнөөх бодлогыг  боловсруулсан хүн аж.

1922 оны энэ өдөр  Их Британиас тусгаар тогтносон Египт улсын хаан ширээнд I Фауд заларчээ.

1926 оны энэ өдөр дарангуйлагч Теодос Пангалос Грекийн Ерөнхийлөгч болжээ.

1932 оны энэ өдөр “BBC” мэдээллийн агентлаг анхны нэвтрүүлгээ эхлүүлжээ.

1933 оны энэ өдөр Гитлер Германыг Гуравдугаар Рейх хэмээн тунхаглажээ.

1937 оны энэ өдөр Чикаго хотод дэлхийн анхны донорын банк байгуулагджээ.

1938 оны энэ өдөр Саудын Арабад анхны газарын тос олджээ.

1969 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Даманы арлаас хятадуудыг хөөн гаргажээ.

1976 оны энэ өдөр АНУ-ын ТТГ Израль улсыг 10-20 цөмийн бөмбөгтэй гэж мэдэгджээ.

1978 оны энэ өдөр дэлхийн сонгодог урлагийн одууд  Мстислав Ростропович болон түүний гэргий Галина Вишневская нарын ЗХУ-ын иргэншлийг хасжээ.

1978 оны энэ өдөр Сомали болон Этиоп улс энхийн гэрээ байгуулж хоорондох дайнаа зогсоожээ.

1986 оны энэ өдөр Сингапурт “New Wold” зочид буудал нурж 33 хүн амь үрэгджээ.

 2004 оны энэ өдөр Европын Холбоо  “Microsoft” корпорацыг монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэсэн олон улсын комиссын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.

2011 оны энэ өдөр Сирийн иргэний дайн эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)