Дэлхийн түүхэнд энэ өдөр 03-09

МЭӨ 141 оны энэ өдөр Хан улсын эзэн хаанаар Лю Че өргөмжлөгджээ.

1074 оны энэ өдөр Ромын Пап VII Григорий бүх гэрлэсэн лам нарыг сүмээс хөөжээ.

1226 оны энэ өдөр Хорезмын султан Жалал ад-Дин Гүржийн нийслэл Тбилисийг эзэлжээ.

1230 оны энэ өдөр Клокотницын тулалдаанаар Болгарын хаан II Иван Асель Өмнөд Македонийн эзэн хаан Федор Комниныг буулган авч гэр бүлийнх нь хамт олзолжээ.

1804 оны энэ өдөр Франц улс Луизианаг албан ёсоор АНУ-д шилжүүлжээ.

1822 оны энэ өдөр Чарльз Грем гэдэг эмч анх хиймэл шүдийг зохион бүтээжээ.

1842 оны энэ өдөр Жузеппе Вердигийн гурав дахь дуурь “Набуко” хөгжмийн зохиолчийг дэлхийд алдартай болгожээ.

1858 оны энэ өдөр анх гудамжны шуудангийн хайрцгийг хэрэглэж эхэлжээ.

1918 оны энэ өдөр Зөвлөлт Оросын нийслэл Петроградаас Москва руу шилжжээ.

1932 оны энэ өдөр Манжго улсын удирдагч Пу И болжээ.

1945 оны энэ өдөр Вьетнамын нутаг дэвсгэрт Япон-Францын цэргийн тулалдаан эхэлжээ.

1953 оны энэ өдөр. Москвад И.Сталины оршуулгын үеэр маш олон хүн цугларсан тул шахцалдаан болж олон зуун нас баржээ.

1956 он энэ өдөр Их Британийн эрх баригчид Киприйн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийг дэмжсэн Макариос хамба ламыг хамтрагчдынх нь хамт Сейшэлийн арлууд руу цөлжээ.

1956 оны энэ өдөр ЗХУ Гүржийн нийслэл Тбилиси хотод гарсан эсэргүүцлийн жагсаалыг цэргийн хүчээр даржээ.

1959 оны энэ өдөр Нью-Йоркийн худалдааны үзэсгэлэн дээр анх удаа Барби хүүхэлдэйг танилцуулжээ.

1061 оны энэ өдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай Лам НҮБ-д хандан Төвдийн тусгаар тогтнолыг сэргээхийг уриалжээ.

1966 оны энэ өдөр Францын засгийн газар НАТО-ийн эвслээс гарч байгаагаа мэдэгджээ.

1977 оны энэ өдөр АНУ болон Канадад сахар орлуулагчийг хүнсэнд болон эм бэлдмэлд ашиглахыг хоригложээ.

1990 оны энэ өдөр Берлинд Герман улсыг нэгтгэх тухай хэлэлцээр эхэлжээ.

2010 оны энэ өдөр Энэтхэгийн парламентын суудлын гуравны нэгийг эмэгтэйчүүд эзлэх ёстой гэсэн хуулийг баталжээ.

2011 оны энэ өдөр “Discovery” хөлөг онгоц нислэгээ өндөрлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)