Дэлхийн түүхэнд энэ өдөр 03-02

537 оны энэ өдөр Остоготуудын (эртний Германы овог) арми Ромыг бүсэлжээ.

986 оны энэ өдөр Людовик V Францын хаан болжээ

1476 оны энэ өдөр Швейцарын Кантоны (засаг захиргааны нэгж) Бургундийн гүн Карлын цэргийг бут зохижээ.

1498 оны энэ өдөр Васко да Гамын (Португалийн аялагч) аяллын баг Мозамбикийн эрэгт буужээ.

1657 оны энэ өдөр Мейрикийн их түймэр эхэлжээ. Эдо буюу одоогийн Токиод гарсан түймэр 3 өдөр үргэлжилж 100 мянга орчим хүний амь насыг авч оджээ.

1711 оны энэ өдөр Хаант Орост Сенат байгуулагджээ.

1825 оны энэ өдөр Карибын тэнгисийн хамгийн сүүлчийн дээрэмчин Роберто Кофреси баривчлагджээ.

1855 оны энэ өдөр Оросын хаан ширээнд II Александр заларчээ.

1878 оны энэ өдөр Орос-Туркийн дайн дуусжээ.

1882 оны энэ өдөр Английн хатан хаан Викториягийн амь насанд халджээ.

1903 оны Нью-Йорк хотод зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан Марта Вашигтоны зочид буудал нээгджээ.

1917 он энэ өдөр АНУ-ын Конгресс Жонсоны хуулийг баталжээ. Эл хуулийн дагуу Пуэрто-Рико нь АНУ-ын нутаг дэвсгэр хэмээн тооцогдож, оршин суугчид нь АНУ-ын иргэний эрх авчээ.арчээ.

1923 оны энэ өдөр “Time” сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

1925 оны энэ өдөр Японд эрчүүд бүх нийтийн сонгуульд оролцох эрхийн хуулийг баталжээ.

1933 оны энэ өдөр “Кинг Конг” кино анх дэлгэцэд гарчээ.

1943 оны энэ өдөр Номхон далайн баруун өмнөд хэсэгт АНУ ба Японы хооронд тэнгисийн цэргийн тулан эхэлжээ.

1946 оны энэ өдөр Хо Ши Мин Хойд Вьетнамын Ерөнхийлөгч болжээ.

1951 оны энэ өдөр NBA- гийн бүх оддын анхны тоглолт болжээ.

1955 оны энэ өдөр Камбожийн хаан Нородом Сианук хаан ширээнээсээ татгалзан эцэг Нородом Сурамаритад шилжүүлжээ.

1956 оны энэ өдөр Марокко тусгаар тогтнолоо зарлажээ.

1961 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннеди Энх тайвны корпус байгуулагдсан тухай зарлажээ.

1962 оны энэ өдөр Бирмд төрийн эргэлт гар ч засгийн эрхэнд социалист хөгжлийн замыг баримтлагчид гарчээ.

1963 оны энэ өдөр Бээжинд БНХАУ, Пакистан хоёр улсын хоорондох хилийн тухай түр зуурын гэрээнд гарын үсэг зуржээ.

1969 оны энэ өдөр Даманскийн арал дээр зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Хятадын 30 орчим цэрэг Даманскийн арал руу (тухайн үед ЗХУ-ын нутаг дэвсгэр байсан бөгөөд 1991 онд Хятадын мэдлийнх болсон) дайран Зөвлөлтийн хэсэг хилчдийг буудан хороожээ.

1970 оны энэ өдөр Өмнөд Родез албан ёсоор Бүгд Найрамдах Зимбабве улс хэмээгдэх болжээ.

1973 оны энэ өдөр валютын хямрал гарах нь зайлшгүй болсон тул Европын бүх валютын захууд хаагджээ (3-р сарын 19 хүртэл).

1975 оны энэ өдөр Иран нэг намтай улс болжээ.

1991 оны энэ өдөр Румайла газрын тосны талбарт болсон тулаан Персийн булангийн 1991 оны дайныг зогсоожээ.

1992 оны энэ өдөр Азербайжан, Армен, Казахстан, Киргиз, Молдав, Тажик, Туркмен, Узбек улсууд НҮБ-ын гишүүн орон болжээ.

2001 оны энэ өдөр Афганистаны талибанчууд Буддын соёлын хөшөө дурсгалыг устгажээ.

2002 оны энэ өдөр АНУ Афганистан руу довтлон байлдааны “Анаконда” ажиллагааг эхлүүлжээ. Ажиллагааны дүнд Талибан болон Аль-Кайда бүлэглэлийн 500 зэвсэгт этгээдийг устгажээ.

2008 оны энэ өдөр ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

2009 оны энэ өдөр Гвиней-Бисау улсын зэвсэгт хүчний Генерал Тагме На Вейегийн (өмнөх өдөр нь алагдсан) талын цэргүүд ерөнхийлөгчийн ордон руу дайрчээ. Ерөнхийлөгч Жуан Бернарду Виейра ордноос зугтах гэж байгаад алуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)