Дэлхийн түүхэнд энэ өдөр 02-14

286 оны энэ өдөр дайны талбарын эмч, лам Валентин эзэн хаан Клавдийн “цэргийн албан хаагчдыг гэрлэхийг хориглосон” тушаалыг зөрчин хосуудыг адислан гэрлүүлж байсныхаа төлөө алуулжээ. Энэ өдөр гэгээн Валентины өдөр буюу хайрт хосуудын өдөр.

842 оны энэ өдөр Францын эзэн хаан II Людовик болон Германы хаан II Карл нар Странсбургд роман (эртний франц хэл) хэл дээр тангараг өргөжээ. Франц хэлний өдөр.

859 оны энэ өдөр кирилл бичиг үсгийг зохиосон гэгээн Кирилл нас баржээ.

1349 оны энэ өдөр Страсбург хотод 2000 еврейчүүдийг тахал өвчин тараасан гэж буруутган хороожээ. Амьд үлдсэн еврейчудад Польшийн хаан III Казимир оргонол олгожээ.

1483 оны энэ өдөр Их Могол улсыг үндэслэгч Мухаммед Бабур төржээ.

1779 оны энэ өдөр алдарт далайчин Жеймс Кук Хавайн аралуудын уугул иргэдэд алжээ.

1834 он энэ өдөр Лион хотод үйлдвэрийн ажилчдын бослого гарч анх удаа улаан туг намируулжээ.

1848 оны энэ өдөр Мексик энхийн гэрээгээр Техасыг АНУ-д шилжүүлжээ.

1918 онд Орос григорианы он тоололд шилжсэнээр 1918 оны хоёрдугаар сарын 1-13 хоорондох өдрүүд Оросын түүхээс алга болжээ.

1933 оны энэ өдөр Парист цаг хэлдэг анхны утасны үйлчилгээ нээгджээ.

1943 оны энэ өдөр Улаан арми Ростов хотыг фашистуудаас чөлөөлжээ.

1944 оны энэ өдөр Гитлерын тушаалаар цэргийн тагнуулын газрыг (абвер) татан буулгажээ.

1949 энэ өдөр Польшоос герман оршин суугчдыг албадан гаргаж эхэлжээ.

1949 оны энэ өдөр Багдадад Иракийн коммунист намын дарга болон тум намын төв хорооны зарим гишүүд цаазаар авахуулжээ.

1967 оны энэ өдөр Мексикийн Тлателолько хотод Латин Америкийн болон Карибын тэнгисийн сав газрын орнуудын тэргүүн нарын уулзалтад тус бүс нутагт цөмийн зэвсэг байршуулахыг хориглосон” гэрээнд гарын үсэг зуржээ.

1979 оны энэ өдөр Афганистаны Кабул хотод АНУ-ын элчин сайдын баривчлан дараа нь амь насыг нь хөнөөжээ.

1995 оны энэ өдөр АНУ-ын хууль сахиулагчид зартай хакер Кевин Митникийг баривчилжээ.

1995 оны энэ өдөр Хятадын эрх баригчид төрөлтийг хязгаарлалтыг улам чангатгажээ.

2005 оны энэ өдөр Yotube нэгджээ.

2011 оны энэ өдөр “Арабын хавар” хувьсгал эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)