Дэлхийн түүхэнд энэ өдөр 01-29

751 оны энэ өдөр Тан улсын болон эзэн хаан Яны эсрэг боссон тэмцлийн  удирдагч Лушань хүүдээ алуулжээ.

1258 оны энэ өдөр Чингисийн цэрэг Лизгистаныг (одоогийн Дагестан) эзэлжээ.

1327 оны энэ өдөр Английн хаан ширээнд 15 настай III Эдуард заларчээ.

1635 оны энэ өдөр Францын хамба лам Ришалье Францын шинжлэх ухааны академийг байгуулжээ.

1696 оны энэ өдөр Оросын хаан ширээг дүүтэйгээ хуваалцаж байсан V Иван нас барж, I Петр хааны хэмжээлшгүй эрх дарх эхэлжээ.

1853 оны энэ өдөр Японы бактерлог Китасато Сибасабуро нас баржээ. Тэрээр татран өвчний бактерийг нээсэн бөгөөд сахуу болон боом өвчний эсрэг вакциныг бүтээгчдийн нэг аж.  

1860 оны энэ өдөр үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолч Антон

Павлович Чехов төржээ.

1866 оны энэ өдөр Францын зохиолч, Нобелийн шагналт Ромэн Ролан төржээ.

1886 оны энэ өдөр Германы инженер Карл Бенц анхны бензин хөдөлгүүртэй машин бүтээжээ.

1891 оны өдөр Хавайн арлуудын хааш ширээнд хамгийн сүүлчийн болон цорын ганц хатан хаан Лилиуокалани заларчээ.

1896 оны энэ өдөр Америкийн физикч Э.Груббе дэлхийн анх удаа цацраг идэвхт туяаг өмнөүү өвчний эмчилгээнд ашиглажээ.

1899 оны энэ өдөр Оросын Их театрт П.И.Чайковскийн “Нойрсож буй гүнж” бүжгийн жүжиг нээлтээ хийжээ.

1916 оны энэ өдөр Англид танкийн анхны туршилт хийгджээ.

1942 оны энэ өдөр Гитлер Зүүн Европоос  Германд ажилчин хүч авчрахад бүх л аргыг ашиглахыг тушаажээ.

1944 оны энэ өдөр Германд нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийг  “цэвэр ари” үндэстнээс тэр дундаа “СС”-чүүдээс хүүхэд гаргах уриа гарчээ.

1960 оны энэ өдөр Вашингтоны Их сургуулийн эрдэмтэд анхны хиймэл бөөр бүтээжээ.

1991 оны энэ өдөр Персийн булангийн дайны хамгийн их цус урсгасан бөгөөд хамгийн том тулаан болох Хафжийн дэргэдэх  хуурай газрын тулаан эхэлжээ.

1996 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Жак Ширак Франц улс цөмийн зэвсгийн туршилтаа нэг мөр зогсоож байгааг мэдэгджээ.

2001 оны энэ өдөр Индонезийн нийслэлд хэдэн мянган оюутнууд тус улсын Парламентын ордон руу дайран хээл хахуулийн хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч Абдуррахман Вахидыг огцрохыг шаарджээ.

2017 оны энэ өдөр Канадыг Квибек  мужийн лалын сүмд террорист халдлага болж 6 хүн нас барж, 19 хүн шархаджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)