Дэлхийн түүхэнд энэ өдөр 01-13

532 оны энэ өдөр Константинопольд эзэн хаан Юстинианы хаанчлалыг эсэргүүцсэн эмх замбараагүй байдал үүсжээ.

1263 оны энэ өдөр Терек мөрний (одоогийн )эрэгт Чингисийн хоёр ач Хүлэг болон Бэрхийн цэргийн хооронд цус урсгасан тулалдаан болжээ.

1610 оны энэ өдөр Галилео Галилей Юпитерын дөрөв дэх дагуул Каллистог нээжээ.

1681 оны энэ өдөр Турк Бахчисарайн энхийн гэрээгээр Украиныг Оросын бүрэлдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

1822 оны энэ өдөр Эпидаврт Грекийн Үндэсний Их хурал тус улсын тусгаар тогтнолыг тунхаглажээ.

1847 оны энэ өдөр “Cahuenga”-ийн хэлэлцээр Америк-Мексикийн Калифорнийн төлөөх дайныг зогсоожээ.

1888 оны энэ өдөр “National Geographic” нийгэмлэг үүсэн байгуулагджээ

1895 оны энэ өдөр Коатитын тулалдаанаар Итали-Эфиопийн дайн эхэлжээ.

1915 оны энэ өдөр Италийн Аквилл мужид 6,7 баллын хүчтэй газар хөдөлж 30 орчим хүн амь үрэгджээ.

1942 оны энэ өдөр Генри Форд хуванцар автомашин бүтээжээ.

1943 оны энэ өдөр Гитлер бүх нийтийн цэрэг татлага зарлажээ.

1950 оны энэ өдөр Финланд улс Хятадтаы дипломат харилцаа тогтоожээ.

1964 оны Калькутт хотод Лалын шашинтнуудын эсрэг үймээн дэгдэж 100 хүн амь үрэгджээ.

1967 оны энэ өдөр Тогод төрийн эргэлт гарчээ.

1970 оны энэ өдөр Нигерийн иргэний дайн дуусжээ.

1990 оны энэ өдөр Азербайжаны Баку хотод армен үндэстнүүд эмх замбараагүй байдал үүсгэжээ.

1991 оны энэ өдөр Зөвлөлтийн цэргийн тусгай “Альфа” хүчин Вильнюс хотын зурагтын байрыг дайран эзэлжээ. Ажиллагааны явцад 13 хүн нас баржээ. Латви улсад энэ өдрийг эрх чөлөөг хамгаалагчдын өдөр хэмээн тэмдэглэдэг.

1993 оны энэ өдөр АНУ –ын агаарын хүчин Иракийн өмнөд хэсгийг бөмбөгджээ.

1998 оны энэ өдөр Гэгээн Петрын талбайд Италийн зохиолч Альфредо Ормандо ижил хүйстнийг гадуурхан хавчихыг эсэргүүцэн өөрийгөө галдан шатаажээ.

2000 оны энэ өдөр АНУ-ын эрдэмтэд макака сармагчиныг клоны аргаар хувилан гаргаж чаджээ.

2001 оны энэ өдөр Сальвадорт газар хөдлөлт болсны улмаас 800 гаруй хүн амь үрэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)