Дэлхийн оюутны модон бөмбөгийн АШТ-д оролцох бүрэлдэхүүн тодров

Модон бөмбөгийн Дэлхийн оюутны аварга шалгаруулах V дахь удаагийн тэмцээн ирэх сарын 20-27-ны өдрүүдэд Тайваны Тайпей хотноо болох билээ. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Ганболд /”Мон-Алтиус” БТДС/-ын удирдлага дор З.Байтагсүрэн, М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц, Б.Аззаяа/бүгд ”Мон-Алтиус” БТДС/, Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, Э.Цэнгүүл /бүгд Дархан ШУТИС/, Ч.Ууганбаяр, М.Хүрэлмөнх, Ж.Наранчимэг, Г.Мягмарсүрэн /ХААИС/ нар оролцохоор боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)