Дэлхийн номын өдөр тохиож байна

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ өдөр Испанийн Каталониа хотын ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг “Сарнайн өдөр” хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ. Харин 1926 оноос хойш “Сарнайн өдөр”-өөр хүмүүс бие биедээ ганц сарнай биш ном бэлэглэдэг сайхан уламжлал тогтжээ. Өнөө үеийн залуусыг ном уншдаггүй хэмээн шүүмжлэх болсон билээ. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монголынхоо хүүхэд залуустаа ном уншихын ач холбогдол, үр шимийн талаар эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид тодорхой арга хэмжээ зохион байгуулах боломж гарч байгааг бүү алдаарай хэмээн уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)