Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж эхэлжээ


“Brent” болон “WTI” маркийн газрын тосны үнэ Мягмар гарагийн /2020.03.17/ өглөөний байдлаар 5% -иар өсжээ. Ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ “Brent” маркийн газрын тосны нэг торх нь 31.17 ам.доллар, “WTI” газрын тосны нэг торх 30.48 ам.долларт хүрсэн байна.Өчигдрийн арилжааны явцад “Brent” газрын тосны нэг торхны үнэ 12%-иар, “WTI” маркийн газрын тосны үнэ 10%-иар унасан явдал сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Газрын тосны үнийн савлагаанд коронавирусийн тархалтаас үүдэлтэй дэлхийн хөрөнгийн биржийн тогтворгүй байдал голлон нөлөөлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)