Дэлхийн жишигт нийцсэн цахим номын сангийн нээлт дахин хойшилно

МУИС-ийн цахим номын сан нь ирэх есдүгээр сарын нэгэнд нээлтээ хийнэ гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан ч албан бус эх сурвалжийн мэдээлснээр хугацаандаа амжиж нээлтээ хийхгүй бололтой. Гэхдээ есдүгээр сардаа багтаж хийхээр төлөвлөж байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв. Урьдчилсан мэдээлэл болгож тус номын сангийн талаарх 7 баримтыг бэлтгэлээ.

  • Нэг танхимыг 24 цагийн үйлчилгээтэй болгох бөгөөд тэнд хонож хичээл бэлдэх боломжтой.
  • Зөвхөн МУИС-аар хязраарлагдахгүй бүх хүн үйлчлүүлэх боломжтой.
  • Номын фонд нь 430.000 номтой гэдгээрээ Монголдоо хоёрт орох юм.
  • Зургаан давхар номын сангийн V,VI давхрыг лабораторийн зориулалтаар ашиглана.
  • Хүссэн номоо цахимаар захиалан унших боломжтой.
  • Номын санчийн гар дамжилгүйгээр номоо сонгон авч унших боломжтой.
  • Интернэт чөлөөтэй хэрэглэж болно.

Урт удаан хугацааны хүлээлт үүсгээд байгаа номын сан маань олон давуу үйлчилгээнүүдийг үзүүлэх зорилготойгоор ийн саатаад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)