ДЭЛХИЙН ЖИШИГТ нийцсэн нян судлалын лабораторитой болжээ

УГТЭ Төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторитой болжээ. Тухайлбал, Монгол Улсын зЗсгийн газар, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лаборатори”-ийг хүлээлгэн өгөх гэж байна. Тус лаборатори нь олон улсын эрүүл мэндийн байгууллагын стандарт, шаардлагад нийцсэн барилгын их засварын ажил, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангагджээ.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны хэлтсийн дарга нар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, "ЭМСХХ-5" төслийн хамт олон, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл болон УГТЭ-ийн удирдлагууд оролцоно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)