Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөтийн тамирчдын эрхийг хасах шийдвэр гаргажээ

Риогийн олимпийн сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медалийн төлөө барилдаж, харамсалтайгаар ялагдсан Г.Мандахнарангын барилдааныг шудрага бус болсон хэмээн эсэргүүцэж, манай дасгалжуулагчид дэвжээн дээр хувцсаа тайлж, нэг хэсэгтээ л их спортын ярианы сэдэв болсон билээ.

Тэгвэл Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Дагвадорж Дэлхийн бөхийн холбооноос манай шигшээ багийн тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хассан болохыг өөрийн жиргээний хуудсаар дамжуулан мэдэгджээ. 

Одоогоор хэдий хүртэл эрхийг нь хассан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Хэрвээ дээрх мэдээлэл бодитой бол ирэх онд ДАШТ-д оролцох манай тамирчдын ирээдүй бүрхэг боллоо.

Сонирхуулахад, чөлөөт бөхийн ДАШТ-ийг ирэх онд Унгарын Будапешт хотод 12 сарын 10-11-нд зохион байгуулах бол 2017 оных Францын Парист болох тов гарсан билээ. 

Одоогоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)