Дэлхийн бусад оронд бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо Хятад улсынхаас давлаа

Эрүүл мэндийн яамны байранд албаныхан ээлжит хэвлэлийн хурлаа хийж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдөр БНХАУ-д 444 тохиолдол шинэ тохиолдол бүртгэгдлээ. Хятадаас гадна дэлхийн бусад улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нь тус улсынхаас анх удаа давлаа. 

Хятадад өчигдөр 29 хүн нас нарсан нь нэгдүгээр 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт боллоо. 

Грек, Румын, Бразил зэрэг улсад тус вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдээд байна. 

БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 1,595 болж өслөө. Өчигдөр тус улсад бүртгэгдсэн тохиолдлуудын 307 нь Тэгү хотод байна.

Шинэ коронавирусийн халдварын тархалтын улмаас Италийн 11 хотод хөл хорио тогтоосон. Иранд 139 тохиолдол, 19 нас баралт бүртгэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд ямар нэг хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн" хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)