Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирлыг шинээр томиллоо

Дэлхийн банкны Монгол, Хятад болон БНСУ-ыг хариуцсан захирлаар Клаус Роландыг шинээр томилжээ. Тэрбээр Бээжин хотноо байрлах бөгөөд өмнө нь Дэлхийн банкны ОХУ-ыг хариуцсан захирлаар ажиллаж байсан юм. Мөн Вьетнамд ч дээрх албыг хашиж байсан аж. К.Роланд герман үндэстэн. Дэлхийн банкинд 1981 оноос ажиллаж буй.

Өмнөд Америк, Зүүн Европ болон Ази тивийн хөгжлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан тэрбээр Дэлхийн банкинд орохоосоо өмнө Германы Канцлерт Хойд- Өмнөдийн бодлогын газрын дарга болон бусад чухал албыг хашиж байжээ.

Германы Марбургийн их сургуулийг төгссөн бөгөөд хууль болон төрийн байгууллагын удирдлагаар цол хамгаалсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)