Дэлхийн анхны уян дэлгэцтэй компьютер худалдаанд гарч эхлэв


Lenovo компани  планшет болон зөөврийн компьютерын чадварыг хослуулсан дэлхийн анхны уян дэлгэцтэй компьютерыг худалдаж эхэлжээ.Тус компьютер нь Samsung Galaxy Fold, ThinkPad X1 Fold-ын адилаар дундуураа эвхэгддэг бөгөөд ялгаа нь 13.3 инчийн OLED дэлгэц нь илүү том аж. Төхөөрмжийг ном шиг дэлгээтэй үеэд нь маш том планшет шиг ашиглаж болох гэнэ. Харин суурин дээр байрлууж утасгүй клавиш залгаснаар бүрэн хэмжээний зөөврийн компьютер болох бол 90 хэмийн налуутай нугалвал жижиг ноутбук болон хувирах юм байна. Уг компьютер хамгийн сүүлийн үеэр тонологлогджээ.  Intel 11 дэх үеийн процессортой USB-C хоёр порттой, сим карт орох хэсэгтэй, 8 гигабайт санах ойтой, 1 терабайт хүртэлх нэмэлт санах ойтой, зай нь 50 ватт цагийн эзлэхүүнтэй аж.Мөн өндөр хурдны 5G сүлжээнд холбогдох боломжтой юм байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)