Дэлхийн алтны хэмжээг эрдэмтэд тооцоолон гаргажээ

Алт бол үнэт металл бөгөөд тансаг эдлэлд дуртай хүмүүсийн гангараа төдийгүй үлдвэрлэлийн олон салбарт ашиглагддаг. Алтны эргэлтийг Дэлхийн алтны зөвлөл хатуу хянаж байдаг. Тус зөвлөлийн өнгөрсөн оны жилийн эцсийн статистик мэдээгээр дэлхий нийтээрээ 190040 кг алт олборложээ.Эл алтыг хайлуулах юм бол ирмэг нь 21 метрийн урттай дөрвөлжин шоо болох аж. Дэлхийн хэмжээнд жилд 2.5-3 мянган тонн алт олборлодог гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор газар доорх алтын нөөц маш их дундарсан бөгөөд ердөө 54,000 тонн орчим үлджээ. Тиймээс хүн төрөлхтөн "шуналаа" багасгаж, олборлолтоо удаашруулах хэрэгтэй болжээ. Дашрамд дурдахад, өнөөдрийн газар дээрх байгаа алтны гуравны хоёрыг 1950 оноос хойш олборлож авчээ. Мөн 47% ийг нь үнэл эдлэл болгон хайлуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)