Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Шинэ үе" хамтлаг түрүүлжээ

АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн Дэлхийн аварга шалгаруулах “World school & Performance cheer championship” тэмцээнд Баянгол дүүргийн лаборатори 93-р дунд сургуулийн "Шинэ үе" хамтлаг түрүүлжээ.  Тус хамтлагийн баг тамирчдыг багш Ц.Сарантуяа, М.Наранзул нар дасгалжуулсан аж.

Бяцхан тамирчид маань бага насны ангилалд 1-р байр, бүх насны ангилалд 2-р байр эзэлсэн байна. 

Тус хамтлаг нь UBS телевизээс зохион байгуулсан “Perfect Dance” уралдаант шоу нэвтрүүлгийн ялагч болж байсан, авьяаслаг хүүхдүүд юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)