Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөлөө

"Рио-2016" олимпийн наадмын жүдо бөхийн сугалаа гарлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д манай бөх дэлхийн аварга М.Уранцэцэг олимпийн чансааг тэргүүлсэн учир "А" хэсгийг манлайлан барилдана. Түүний хэсэгт шилдгүүдээс ДАШТ-ий хүрэл  медальт БНСУ-ын Жеон Бо Кеон багтжээ. Уранцэцэг гавьяат эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд дараагийн даваанд Австралийн Ч.Рейнер, Францын Л.Пайет нарын ялсантай барилдах юм. Манай бөх хоёрдугаар тойрогт өрсөлдөгчөө ялвал хэсгийн аваргын төлөө Жеон Бо Кеонтой гар зөрүүлнэ. 2013 онд М.Уранцэцэг Риогийн татамид шилдгүүдийг ээлж дараалан ялсаар дэлхийн аварга болсон түүхтэй. 

Харин "В" хэсгийг нутгийн бөх 2012 оны олимпийн аварга Сара Менезес тэргүүлэн барилдана. "С" хэсэгт дэлхийн аварга Аргентиний Паула Парето байгаа бол "D" хэсэгт Японы Кондо Ами, Казахстаны нэрийн өмнөөс зодоглох Г.Отгонцэцэг нар хүч үзэхээр болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)