Дэлхийд дахин давтагдашгүй “Чулууны хээ-III" үзэсгэлэн өнөөдөр боллоо

“Чулууны хээ III” үзэсгэлэн өнөөдөр Монголын үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд 160 гаруй дэлхийд дахин давтагдашгүй байгалийн ур хийц бүхий үзвэрүүдийг дэлгэн тавьсан байна.

Энэ нь хүн байгалийн харилцан шүтэлцээ, танин мэдэхүйн олон үзвэрүүдийг өөрийн бие сэтгэл, оюун ухаанд шингээж, үзэгч олон түмэндээ хүргэж байгаа эрхэм хүн бол Химич, эрдэс судлаач, сэтгүүлч, МУСГЗ Г.Гонгоржав байв.

Тус үзэсгэлэнг нээж Монголын үндэсний музей захирал Д.Сүхбаатар үг хэллээ. Тэрбээр “Бид Химич, эрдэс судлаач, сэтгүүлч, МУСГЗ Г.Гонгоржав гуатай хамтран ажилладаг. Шинжлэх ухаан соёлын “Сувдан сондор” хөтөлбөрийн хүрээнд энэхүү үзэсгэлэнг нээж байгаад таатай байна” гэлээ.

Нээлтэд МУСГЗ Г.Гонгоржав гуатай хамт ажиллаж байсан хүмүүс болон найз нөхөд, өөр олон хүн ирсэн хөл хөдөлгөөн ихтэй сайхан үзэсгэлэн боллоо. Үзэсгэлэн нь хоёр хэсэгт хуваагдаж байв. Нэг дэх нь “Чулуу зурж байна”, Хоёр дах “Чулуу бичиж байна” гэж хоёр ангилж үзэсгэлэнгээ гаргажээ.

“Саяд л ганц тохиолдох ховор үзвэрүүдийг ард түмэндээ дэлгэн үзүүлж байгаадаа сэтгэл санаа сайхан байна. Энэ ховор үзвэрүүдийг бий болгохын тулд миний жаран жилийн хөдөлмөр шингэсэн юм. Эдгээр үзвэрүүдийг алхаар зохиж гаргаж авсан. Би нэг ч цэг тавих эрх байхгүй. Байгалийн өөрийнхөн онцгой хэв шинж агуулсан өвөрмөц тогтцыг олж харж та бүхэндээ хүргэж байгаа юм” гэж Химич, эрдэс судлаач, сэтгүүлч, МУСГЗ Г.Гонгоржав хэллээ. Тэрбээр зургаан удаа үзэсгэлэн гаргаж байгаа аж.

Тус үзэсгэлэнгийн онцлог нь Монгол нутгийн эрдэс чулуулагт эртний тамга тэмдэг, бичиг үсэг, түүний дотор ялангуяа хас тэмдэг, уйгаржин монгол бичиг үсгийн уг гарал үүсвэрийг биет байдлаар нээн дэлгэсэнд оршино. Үүгээр үл барам орчин цагийн бидний сайн мэдэх кирилл үсгийн цагаан толгойн 35 үсэг, араб тооны цифрийг мөн л эрдэс чулуулгаас олж илрүүлснийг биетээр дэлгэн харуулсан байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)