Дэлхийд алдартай "Үнсгэлжин" дуурь Монгол Улсад анх удаа тавигдлаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 200 жилийн түүхтэй италийн алдарт “Үнсгэлжин” дуурь Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тайзнаа анх удаа тавигдлаа.

Италийн алдарт хөгжмийн зохиолч  Жоаккино Россинигийн “Үнсгэлжин” дуурийг монгол, итали, испани, франц болон оросын уран бүтээлчид хамтран бүтээж, Монгол Улсын Филармони бүрэн бүрэлдэхүүнээр оролцов.

Дэлхийн алдартай маестро Якобо Сипари Ди Пескассэролийн удирдсан “Үнсгэлжин” дуурь болон “Барокко” концерт монголчуудын сонорыг мялаасны зэрэгцээ манай сонгодог урлагийн урын санг шинэ бүтээлүүдээр баяжууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)