"Дэвж үзээгүй далавч..."

Монголын Урлагийн зөвлөлөөс залуу уран бүтээлч Бу.Бадралын “Дэвж үзээгүй далавч” бүтээлийг “Улаан гэр” галерейд энэ сарын 22-ноос аравдугаар сарын 04-ний хооронд толилуулж байгаа билээ. Тус галерейд хүрэлцэн ирснээр Бу.Бадралаас юунаас ч үл хамаарах содон бөгөөд зожиг байр суурь, уран бөгөөл ил тод хэллэгтэй өвөрмөц цуврал бүтээлээр аялах боломжтой юм.

Мөн амьдралын гаүуун үнэн, тэр дундаа эмэгтэй хүний дотоод ертөнцийн хувьслын тухай өгүүлэх энэхүү бүтээлүүд нь хайр, хагацал, харуусал, хүсэл, цөхрөл, хүлцлээр дүүрэн боловч цаг хугацаа өнгөрөхийн цагт эдгээр үл ойлгогдох мэдрэмжүүд хэрхэн биднийг орхин, далавч мэт дэвэн одох тухай өгүүлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)