Д.Цогтбаатар: Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ В.Чуркин илэрхийлсэн

 ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.Чуркиний айлчлалын талаар ГХЯны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

-ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.Чуркин манай улсад айлчил лаа. Айлч лалын зорилго талаар мэдээлэл өгнө үү?

-Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, Солонгосын хойг, Ливи дэх нөхцөл байдал зэрэг улс төр, аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн түүхийг бичилцэж, олон улсын харилцааны чиг хандлага, хувь заяаг тодорхойлох жинтэй шийдвэр гаргахад гар бие оролцож яваа дипломат, Элчин сайд хүн манай улсад анх удаа айлчилж байгаагаараа онцлог юм. В.Чуркин Олон улсын харилцааны дээд сургуулийг монгол хэлний мэдлэгтэй төгсөж, монголоор мэргэшсэн цөөн дипломатуудын нэг.

-Ноён В.Чуркинтэй ямар асуудлаар санал солилц сон бэ?

-Олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх хоёр орны байр суурийн талаар ярилцаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд Монгол Улс, ОХУ-аас дэвшүүлж буй санал санаачлагыг урагшлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжиж ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал, НҮБ-ын хүрээнд манай улсаас санаачлан авч явдаг бичигтэн болох НҮБын 10 жил, Хоршооллыг хөгжүүлэх олон улсын жил, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, цөмийн зэвсэгггүй статус зэрэг санаачлагыг урагшлуулах чиглэлээр манай улсад дэмжлэг үзүүлж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажил лахаа Элчин сайд илэрхийлсэн.

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын төлөөлөгч зөвхөн өөрийн орноо төлөөлдөг үү?

-Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Чуркин нь НҮБын Аюулгүйн зөвлөлд өөрийн төдийгүй НҮБ-ын гишүүн 193 улсыг төлөөлөн олон улсын тулгамдсан, ээдрээ маргаантай асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэйгээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, олон улсын төвшинд танигдсан, нэр хүндтэй, асар туршлагатай хүн.

Элчин сайд манай улсад айлчилсан нь олон улсын тавцанд өрнөж буй тулгамдсан томоохон асуудлууд, сорилтын өрнөл, үйл явц,тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар түүнээс дэлгэрэнгүй мэдээлэл авах, туршлагаас хуваалцах таатай боломж бидэнд олгосон. Энэ боломжийг ашиглаж Стратегийн судалгааны тө- вийн суд лаачид, их дээд сургуулийн багш, оюутнууд болон ГХЯ-ны ажилтнуудад зориулж лекц зохион байгууллаа.

Элчин сайд В.Чуркин “НҮБ-ын Аюулгүйн зөвлө- лийн шинэчлэлийн асуудлаарх засгийн газар хоорондын хэлэлцээний төлөв” сэдвээр лекц уншиж, НҮБ-ын Аюулг үйн зөвлөлийн үйл ажиллагаа, тухайлбал, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон олон улсын төвшинд яригдаж буй ээдрээтэй, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар олон жишээ дурдан сонирхолтой яриа өрнүүлсэн. Энэ нь манай залуу дипломат ажилтанд мэдлэг, чадварыг бэхжүүлэх, олон улсын ээдрээтэй асуудлыг шийдвэрлэхэд ямар хүч чармайлт гаргах шаардлагатай байдаг, олон улсын яриа, хэлэлцээний үйл явц хэрхэн өрнөдөг зэргийг ойлгуулахад чухал байсан гэж үзэж байна.

-Монгол Улс НҮБ-д элссэний 50 жил тохионо. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой ирэх аравдугаар сарын 27- нд тохионо. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн орнуудын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэг бүхий НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр Монгол Улс 1961 онд элссэн нь тусгаар тогт нол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ, НҮБын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж дэмжлэг авах өргөн боломжийг нээж өгсөн юм.

Тэмдэглэлт ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд сурталчлах, цаашдын зорилтоо тодотгох, ингэхдээ НҮБ болон түүний системийн байгууллагын удирдлагыг Улаанбаатарт айлчлуулах, манай улсын эрх ашиг, бодлогын тэргүүлэх чиглэлээр олон улсын хурал, өндөр төвшний зөвлөлдөх уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөж, зарим арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал саяхан манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын дүнд МонголЮНЕСКО- гийн 2011-2016 оны хамтын ажиллагааны Санамж бичиг хийж, хамтын ажиллагааны цаашдын зорилтоо тодорхойлсон нь чухал байв.

-НҮБ-ыг төлөөлсөн өөр айлчлал байгаа юу?

-Ирэх аравдугаар сард НҮБын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг айлчлуулахаар тохиролцоод байна. Айлчлалын үеэр хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр тодорхой асуудлыг хэлэлцэж, тохиролцоно. Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн айлчлалын үеэр эрдэс баялгийг зохистой, үр дүнтэй ашиглах асуудлаар НҮБын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран олон улсын бага хурал зохион байгуулахаар ажиллаж байна.

-НҮБ-ын төв байранд монгол үндэсний урлагийн тогтлолт зохион байгуулах талаар тодруулна уу?

-50 жилийн ойн хүрээнд Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд Монгол Улсыг сурталчилсан томоохон арга хэмжээ зохион байгуулна. Монгол Улс НҮБ-д элссэн өдөр буюу аравдугаар сарын 27, НҮБ-ын өдөр аравдугаар сарын 24-нд зориулж Ерөн хий Ассамблейн бүгд хуралдааны танхимд зохион байгуулдаг уламжлалт концертоор хөөмий, морин хуур, уртын дуу зэрэг монгол ардын язгуур урлаг, соёлыг НҮБ-ын гишүүн орнуудад сурталчлах, Монгол Улсын үндэсний уран зургийн болон Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар бэлтгэл хангаж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)