Д.Хишигбаярын ах дүүс Р.Дэлгэрмаад ам сайтай

 “Дуэт” дуучид хайр сэтгэлийн холбоотой болох нь Монголд нэг хэсэг моод болсон. Тэдний нэг яах аргагүй Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар. АСА цикрт “Би чамд хайртай” тоглолтоо хийхдээ бөгж солилцон, сүй тавьснаа үзэгчдийн өмнө албан ёсоор зарласан. Сүй тавьсанаасаа хойш багагүй хугацааг хамтдаа үдсэн хос саяхны Балжиннямтай өдөр “Улаанбаатар” зочид буудалд нижгэр хурим хийсэн.

Улс төр, урлаг соёлынхон гээд олны танил хүмүүсээр хүрээлүүлсэн тэдний хурим сайхан болж өндөрлөжээ. Зохиолын дууны дуучид нэг дор цугласан тэр хуримын хамгийн содон чимэг нь Д.Хишигбаярын бяцхан хүү байсан гэнэ. “Манай бэр хүүг өөрийнх шигээ хайрлаж чаддаг шүү” хэмээн ойр дотнын ах дүүс нь ам сайтай байдаг гэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)