ДХИС-ийн удирдлагуудыг хилийн цэргийн офицеруудаар сольжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Дотоод хэргийн их сургууль буюу хуучнаар ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг тодорхойгүй шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Дараа нь гуравдугаар сард тус сургуулийн захиралаар ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжавыг томилсон. Түүний оронд ХХЕГ-ын дэд даргын суудалд бригадын генерал Ж.Бямбасүрэн томилогджээ.

Дотоод хэргийн их сургуулийн захирал хилийн цэргийн генералаар солигдсоноос үүдэн тус сургуулийн удирдлагууд хилийн цэргийн офицеруудаар солигдож буй гэнэ. Өмнө нь тус сургуулийн дарга нарын дийлэнх нь цагдаагийн офицерууд байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)