Дуу цахилгаантай ширүүн бороо үргэлжлэн орно

Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ хэмээн ЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

Тодруулбал, Баруун аймгуудын нутгаар: Энэ сарын 22-23-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.

23-24, 28-29-нд сэрүүсэж Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 22-нд зарим газраар, 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

22, 26-28-нд сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан,байна.

Зүүн аймгуудын нутгаар: 22, 25-нд нутгийн хойд хэсгээр, 23-24-нд зарим газраар, 29-нд нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

24-25-нд сэрүүсэж шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 22,23,29-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-24-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)