Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож буй. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ жил ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран “Зураг түүхийн гэрч” нэртэй баримтат гэрэл зургийн уралдаан зохиож өнөөдөр шалгаруулалтын үйл ажиллагаа Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд 16,30 цагт болох юм. Тус шагнал гардуулах үйл ажиллагааг нээж ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан Архивын ерөнхий газрын дарга И.Саруул болон Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн эрхлэгч П.Даваасүрэн нар үг хэлнэ.   ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын “Мэдээлэл, харилцаа холбоо”-ны зөвлөх Андреа Кайрола хүрэлцэн ирэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)