Дуучин Э.Анхбаяр "Монгол Улсын соёлын элч" боллоо

Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр “Монгол Улсын соёлын элч” боллоо. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 2012 оноос дуурийн гоцлоочоор гараагаа эхэлсэн залуу дуучин саяхнаас Улсын филармонид ажиллахаар болсон байна.

Тэрбээр, ОХУ-ын Улан-Үд, Японы Токио, Нагоя, Австрийн Вена, Зальцбург хотод, Голланд, Белги, Грек, Италийн алдарт Ла Скала театр, ОХУ-ын Большой театрын тайзнаа өөрийн бие даасан болон хамтарсан тоглолтод оролцож байв.

Дуурийн дуучин Э.Анхбаяр өнгөрсөн онд Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын "Б" зэрэглэлийн уралдаанд дуурь, романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр Гран при хүртсэн дуучин юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)