Дуучин Тэйлор Свифт энэ онд хамгийн их орлого олсон алдартан

 

Дэлхийд алдартай "Forbes" сэтгүүлээс жил бүрийн өдийд хамгийн их орлого олсон 100 алдартныг танилцуулдаг уламжлалтай. Энэ жагсаалтыг дуучин Тэйлор Свифт 170 сая долларын орлогоор тэргүүллээ. Түүний хувьд "1989" цомгийнхоо нэрээр нэрлэсэн аялан тоглолт нь энэ их орлогыг авчирсан. Тэгвэл түүний ард "One Direction" хамтлагийн залуус багтжээ.

Харин спортын салбараас хөлбөмбөгийн одод болох К.Роналду, Л.Месси тэргүүтэй 33 эрхэм энэ жагсаалтад багтсан байна. Сонирхуулахад, өнгөрсөн онд уг жагсаалтад багтаж байсан 34 хүн энэ жил хасагджээ. Тодруулбал, мэргэжлийн боксын тамирчин Мэнни Пакьяо, оскар атгасан жүжигчин Леонардо ДиКаприо, Брэдли Купер, дуучин Лэди Гага, Жастин Тимбэрлэйк, ертөнцийн сайхан бүсгүйчүүд болох Скарлетт Йоханссон, Мариа Шарапова нарын алдартнууд хасагдсан байна.

Энэхүү жагсаалтад 15 эмэгтэй хүн багтсан нь өнгөрсөн жилийнхээс нэгээр бага тоо аж. 

Бид хамгийн их орлого олсон 15 алдартныг танилцуулж байна. Зураг бүр дээр тайлбар бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)