Дуучин Сэрчмаа брэнд хувцасны дэлгүүр нээх нь

Монголын рок попын царайлаг дуучин хэмээгддэг байсан дуучин С.Сэрчмаа Өвөрмонголын баян эр Т.Баяртай гэрлэж, Хур нэртэй охинтой болсон.

Түүнийг шинэ оны өмнөхөн эх орондоо ирэхэд нь төрхөмдөө буцсан гэх яриа хаа сайгүй дэгдсэн ч энэ талаар тайлбар хийлгүй өнгөрүүлсэн.

Гэтэл Сэрчмаа зүгээр гах хумхиж суулгүй бизнес эрхлэх бодолтой Монголдоо иржээ.
Тэрбээр “Central tower”-т дэлгүүр түрээслэж, дэлхийн нэртэй брэндийн хувцас, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдахаар зэхэж буй сурагтай.

Мөн Өвөрмонголд урлагийн сургууль нээсэн ба ийнхүү бизнес хатагтай нарын эгнээнд элсэхээр шийдсэн бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)