Дуучин С.Жавхлан эхнэрийн хамт шинэ жилийн үйл ажиллагаанд оролцохгүй гэв

МУГЖ дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнчимэгийн хамт шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй болсон талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

  Тодруулбал, “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулья” хэмээн үзэж байгаа юм. Харин дуучин С.Жавхлан хандивийн тоглолт хийж тэндээс олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн 390 өрхөд хандивлах болсон тухайгаа ярилаа. 

Дуучны үзэж буйгаар “Монголын хямрал баяраас баярт явчихаад байна. “Гацуурын баяр” гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзцгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна. Увс аймгийн төвд л гэхэд 390 өрх идэх хоолгүй байна гэсэн судалгаа гарсан. Аймаг орон нутгаас тэдэнд хоолны толан олгох маягаар аргацааж байна. Увс аймгийн 390 өрхөөр дундажлан тооцоход нийслэлд наад зах нь 2280 өрх өлсгөлөнд нэрвэгдэж байгаа. Тиймээс энэ жил шинэ жилээс бүгд татгалзаж, шинэ жилд үрдэг мөнгөө ходоод нь хонхолзож яваа хүүхдүүдэд зарцуулъя” гэлээ. “Монгол өлсөх учиргүй” тоглолт 12 дугаар сарын 12-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)