Дуучин Д.Дэмбэрэлнямбууг Увс аймагт тусгаарлажээ

Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гарсан хойно нь буюу дөрөв хоногийн дараа Ковид 19-ийн халдвар илэрч Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоосон. Тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүний явсан газруудын зураглалыг гаргахад тэд энэ сарын 08-ны өдөр залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн тоглолтыг хамтдаа үзсэн байдаг.

Тэгвэл дуучин Д.Дэмбэрэлнямбуу төрөлх Увс аймагтаа очиж “Хархан нүдэн” тоглолтоо тавихаар  тоглолтын билетээ зах худалдааны төв олон нийтийн газраар явж борлуулжээ. Үүний улмаас Увс аймагт онцгой дэглэм тогтоож, хөл хорио тогтоожээ. Мөн түүнийг Увс аймагт тусгаарласан байна.