Дуучин Д.Бямбажав Цэцээ гүнд авирна

 “Мөнхийн залуу хайр” дуугаараа анх олны танил болж, “Нутаг”, “Санахын айзам”, “Хувьтай айлын бэр” зэрэг олон дууны эзэн Д.Бямбажав Богдхан ууланд авирах гээд тун зав муутай яваа гэнэ. Эрхэм дуучин маань нэгэн шинэ дууныхаа клипний зургийг авахаар ууланд авирч, эр зориг ур чадвараа шалгаж байгаа аж.

Дуучин Д.Бямбажав “Богд Дүнжингарав” хэмээх шинэ дуугаа дүрсжүүлэн удахгүй болох нийслэлийн өдрөөр олонд хүргэхээр зорьж байгаа юм байна. Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн болон хэд хэдэн аманд үзэсгэлэнт сайхан байгалийн дунд клипнийхээ зургийг авахаар төлөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад сүүлийн үед нам жим байсан дуучин маань ойрын үед шинэ уран бүтээлээрээ цомог гаргаж, дараа нь амьд тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байгаа гэнэ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)