Дуучин Б.Амархүү давж заалдана

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" хэмээн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оноосон. Харин шүүгдэгч Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)