Дуучин Б.Амархүүг яллагдагчаар татаж, нэг сар хорихоор болжээ

Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-ны шөнө 00 цагийн үед Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан байна. Одоогоор хураагдсан бодис, биологийн дээж /шээс/ ШШҮХ-д хүргэгдсэн, шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)