Дуурийн театр хоёрдугаар сарын тоглолтуудаа ЦУЦАЛСНАА мэдэгдлээ

Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрын / УДБЭТ / захиргаа, уран сайхны зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд дурдсанаар, УДБЭТ нь дотоод шалтгааны улмаас хоёрдугаар сард төлөвлөгдсөн бүх тоглолтоо цуцалж байна гэв.

Иргэд хоёрдугаар сарын хөтөлбөрөөс сонгон тасалбар худалдан авсан бол бусад саруудын тоглолтын тасалбараар солих эсвэл буцаах боломжтой юм байна.

Театрын үйл ажиллагаа гуравдугаар сараас эхлэн хэвийн явагдана гэсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)