"Дуурийн од" шагналд МУГЖ Э.Амартүвшиний нэр дэвшжээ

Олон улсын дуурийн найм дахь удаагийн, дуурийн "Оскар" хэмээн нэрлэгддэг "Дуурийн од" шагналд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшиний нэр дэвшжээ.

Энэхүү шагналыг Италийн Ерөнхийлөгч болон Засгийн газрын ивээл дор тус улсын Гадаад Харилцааны Яам, Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод, "Верона сан" зэрэг мэргэжлийн өндөр статустай олон улсын сонгодог урлагийн сангууд, байгууллагуудаас ивээн тэтгэж тодруулдаг юм байна.

Энэ удаагийн шагналд симфони хөгжмийн шилдэг удирдаачид гурав, дуурийн шилдэг найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнер зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтний нэр дэвшсэнээс дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучны дотор нь Монголын дуучин багтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)