Дундговь аймгийн 45 иргэнд гэр өгчээ

“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам Дундговь аймагт энэ сарын 11-12 нд болсон билээ. Энэ үеэр зочид төлөөлөгчдийг хүлээж авсан гэрүүдээ ЗДТГ-аас 45-ыг нь гэр хүссэн иргэдэд өгчээ. Наадмын үйл ажиллагааг дэмжиж, аймгийн уугуул болон тэнд ажиллаж амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд мөнгөн ба эд материалын хандив өгсөн бөгөөд түүний дотор 70 гаруй нь гэр хандивласан аж.  Эдгээр гэрийг наадмын үеэр барьж, ирсэн зочид, төлөөлөгчид, урилгаар оролцогчдыг хүлээн авч, байрлуулсны дараа 15 сумын 45 өрхөд аймгийн Засаг дарга гардуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)