Дундговь аймгийн Баянжаргалан сумын засаг дарга асан хууль зөрчиж байна гэв

Дундговь аймгийн Баянжаргалан сумын орон нутгийн 2016 оны 10 сард болсон сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намыхан сонгуулийн маргаанаас болоод  бүрэн эрхээ одоо хүртэл эдэлж чадахгүй байгаа талаар намын төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч сумын засаг дарга асан Г.Туяа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж сонгуулийн тухай хуулийн 67.3-т зааснаар “Нам эвслээс нэр дэвшигч нь тухайн нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” гэдэг зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн шүүхэд өгсөн аж. Угтаа  аймгийн мөрийн хөтөлбөрөө үг үсэггүй хуулалгүй сумдаа ойртуулан ерөнхий  дөрвөн зүйл заалтыг дэлгэрүүлж бичсэний төлөө шүүхэд дуудсан гэж Ардчилсан намын дэд дарга М.Анхбаяр мэдээлэв.

Анхан болон дунд шатны шүүх сонгуулийн дүнд хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон боловч А.Туяа дээд шүүхэд хандсаар байгаа юм.

Тус сумын иргэн Х.Болдбаатар хэлэхдээ: “А.Туяа засаг дарга байсан хугацаандаа нөхрийнхөө нэр дээр жоншны уурхай авч, үүндээ Хятад иргэдийг ажиллуулдаг байсан. Тэгсэн атлаа аахар шаахар алдаа хайж, эрх мэдлээ шилжүүлж чадахгүй ялагдаж чадахгүй байна. Цаашлаад анхан дунд шатанд хэрэгсээгүй хэргийг  танил талаараа дээд шүүхэд буруутай гэсэн тогтоол гаргуулж авлаа. Ингэж хэргийг сунжруулсны уршгаар тус сум одоо хүртэл хөл толгой нь мэдэгдэхгүй явлаа” гэв.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Тун яаралтай хэрэг шийдэгдэж Баянжаргалан суманд тогтсон  тогтсон удирдлага хэрэгтэй байгаа талаар холбогдох албаныхан хэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)