Дундговь аймаг энэ сарын 21-27-ны өдрүүдэд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

Дундговь аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөн хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу зорчигч тээврийн хяналт тогтоон, Хулд, Сайнцагаан сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)