Дундговь аймагт шуурганы улмаас байрны дээвэр хууларч, дөрвөн гэр нуржээ

Дундговь аймагт уржигдар /06.09/ үүссэн шороон шуурганы улмаас дөрвөн айлын гэр нурж, нэг байрны дээврийн төмөр хууларчээ.

Тодруулбал, Адаацаг сум Сүм багийн “Сүмийн хөх бүрд” гэдэг газар  зургаадугаар сарын 9-ний өдрийн 18:30 цагийн орчим тус сумын Сүм багийн нутгаар 20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурч “Сүмийн хөх бүрд” гэдэг газар байдаг 10х10 метрийн хэмжээтэй байрны дээврийн төмөр хууларч, 4 ханатай гурван гэр,  5 ханатай нэг гэр тус тус нурж унажээ.

Тус сумын Сүм багийн Засаг дарга Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус өдөр нөхцөл байдалтай танилцан ажиллажээ.

Эх сурвалж: ОБЕГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)