Дундговь аймагт архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглолоо

Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт энэ сарыг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглолоо.

Энэ нь “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч байгаа арга хэмжээний нэг юм.

Мөн УОК-ын энэ сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн аймаг, сумаас гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэлх хугацаанд түр зогсоосон.

Орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах 46 хяналтын цэгт 92 хүн ажиллаж байгаа бөгөөд архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон шийдвэрийн хэрэгжилтэд аймгийн МХГ болон холбогдох бусад байгууллага хяналт тавин ажиллаж байна.

Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд гарах 13,737,700 төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахаар болсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)