“Дундаж цалинг 2 сая төгрөгт хүргэх боломж бий”

2024 он гэхэд Монгол Улсын дундаж цалинг 18 хувиар нэмэгдүүлж, 2 сая орчим төгрөгт хүргэж болох боломжийн талаар “ХҮН” мэдээллээ. Тодруулбал, Монголын макро эдийн засагчдын гаргасан судалгаагаар ирэх таван жилд эдийн засгийн өсөлт энэ хэмжээгээр нэмэгдэх тоооцоолол байгаа юм хэмээн тэд үзэж байгаа юм.

Мөн тэд “Монгол хүний төлөө Төрийн бодлого хэрэгтэй. Монголын ирээдүй хойч боловсролтой, эрүүл саруул байх ёстой. Тиймээс хамгийн түрүүнд багш, эмч нарын цалинг нэмэх нэмэх шаардлагатай. Энэ нь боломжгүй зүйл биш. Учир нь санхүүжилтийг төсвийн хөрөнгө оруулалт, бараа үйлчилгээний зардлаас гаргаж, хөрөнгө оруулалтын зардлыг жилд дунджаар 1.1 хувиар бууруулж, 19.0 хувьд хүргэхэд  л санхүүжилт бүрдэнэ” хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)