Д.Уламбаярын дуу хамгийн их хандалттай

Дуучин Д.Уламбаярын 2016 онд сонсогчдод хүргэсэн “Маргаашийн нар руу хамт аялах уу” дууны клип цацагдсан даруйдаа арван хоногийн дотор 2.5 сая хүний хандалт авсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус клипийг Youtube сувагт 11 сая хүн үзжээ.

Ингэснээр эл дуу Youtube суваг дахь Монголын хамгийн их хандалттай дуугаар шалгараад байна. Дашрамд сонирхуулахад, дуучин Д.Уламбаярын “Don’t stop” дуу мөн 4.7 сая үзэгчийн хандалт авч, Азийн шилдэг хип хоп дуунуудыг багтаасан “Urban vibe volume 1” цомогт орсон юм. Тус цомог iTunes цахим дэлгүүрийн хамгийн борлуулалт сайтай цомгийн нэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)