Дулааны шугамын засварын хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2019 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажлуудыг батлагдсан графикийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн хийж байна.
Батлагдсан хуваарийн дагуу Зогсолт №10 буюу 5вгдж магистралийн хуваарьт өөрчлөлт орсныг мэдэгдэж байна.

Батлагдсан графикаар долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 5-нд 6 хоног /5вгдж магистраль/ хийх байсан ч наймдугаар сарын 05-11-нд 6 хоногийн турш засвар үйлчилгээ хийгдэхээр боллоо.

Байршил: Замын цагдаагийн газар, “Эрэл”-ийн орон сууц, Стар эстэйтс, “Континентал” зочид буудал, “Шинэ үе” сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол,  ДДТ-24, 25, XIV хороолол, “Аман хуур” хотхон, Сансар, XII, XV хороолол орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун ус засварын хугацаанд түр хязгаарлагдах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)