Дугуй шатааж ойр орчныг бохирдуулж байсан иргэнд торгууль хүлээлгэв

Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам талбайд дугуй шатааж байгаа талаар иргэнээс ирсэн гомдлын дагуу НМХЕГ-аас шалгалт хийжээ.

Шалгалтаар иргэн Б.Г нь агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд дугуй шатааж, ойр орчныг бохирдуулж байсан нь тогтоогдсон байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтанд хэргийг шилжүүлжээ.

Мөн зөрчил гаргасан иргэнд албан даалгавар хүргүүлж биелэлтэд нь НМХЕГ-аас хяналт тавьж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)